Thursday, November 17, 2016

Вансэмбэрүү цэцэг



Вансэмбэрүү
Мөст, Зэрэг, Цэцэг, Дуут, Мөнххайрхан Манхан суманд далайн түвшнээс дээш 4160 метрийн өндөрт орших мөнх цаст уулын асга, нуранги дунд нөмөр нөөлөг, чийглэг хөрстэй газар ургадаг энэ цэцэг нь 70-90 см өндөр хамгийн том өвслөг ургамлуудын нэг юм.
Мөстлөгийн үеийн үлдэц, ховор ургамлын нэг учраас монгол орны улаан номонд бичигдсэн байдаг. Нутгийн ард түмэн Вансэмбэрүү цэцгийг өнө эртнээс дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай юм. Олон төрлийн өвчин анагаах шидтэй тул майхан, гэр барьж, ном судар уншиж, харанхуйд түүж авдаг заншилтай.




Байгаль дэлхийн ургамал, амьтад гэдэг хосгүй зүйлс. Төрөл, онцлог зэргээрээ ч бусдаас онцгой. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн таньж мэдээгүй, урьд өмнө нь огт харж байгаагүй ургамал, байгалийн хосгүй бүтээлүүд байдаг. Бид та бүхэнд ховорхон ургадаг хар сарнайг өнгөрсөн удаад танилцуулж байсан. Харин энэ удаад өнгө алаглан ургадаг сонирхолтой сарнай цэцгийг танилцуулж байна. Энэ бол фото шоп, эсвэл янз бүрийн эвлүүлэг зохиомол зүйл биш. Байгаль эхээс төрөн гарсан бодит ургамал юм.